Үндэсний Их баяр наадмыг угтан Хан-Уул дүүргийн “БАЯЛАГ БҮТЭЭГЧ” аж ахуйн нэгж байгууллагууд хамтран “БҮТЭЭГЧ ХАН-УУЛЧУУД-2023” нэгдсэн өдөрлөгийг долдугаар сарын 02-нд “Богд хааны ордон”-ы цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулах гэж байна. Дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг үндэсний үйлдвэрлэгч томоохон аж ахуйн нэгж байгууллагууд, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид зэрэг 60 гаруй байгууллагууд нэг дор цугларч үндэсний өв уламжлалаа тодотгосон бараа бүтээгдэхүүнээ нийтэд таниулан сурталчлан борлуулахаас гадна урлагийн тоглолт, уламжлалт наадгайн тэмцээн, хүүхэд, залуучуудын дунд хөгжөөнт уралдаан, тэмцээн зэрэг олон сонирхолтой үйл ажиллагааг өдөрлөгийн үеэр зохион байгуулагдах байна.
Мөн уг өдөрлөгийн үеэр Киоск машин болон “ХурДан” цэгээр дамжуулан төрийн 30 гаруй байгууллагын 400 орчим үйлчилгээг нэг дороос цахимаар авах боломжтой аж. Та бүхнийг Хан-Уул дүүргийн баялаг бүтээгчдийг дэмжин "БҮТЭЭГЧ ХАН-УУЛЧУУД-2023" нээлттэй өдөрлөгт иргэд та бүхнийг өргөнөөр хүрэлцэн ирэхийг урьж байна.