Монголын уран бүтээлчдийн хамгийн сүүлийн пянз 1984 онд
ЗХУ-д хэвлэгдэж байсан түүхтэй. Түүнээс хойш 2013 онд “Хурд” хамтлаг 29 жилийн
ойдоо зориулж алтан пянз гаргаж байсан. Тэгвэл энэ удаад “Лемонс” хамтлагийн
гишүүд “Рэд” цомгоо пянз болгожээ. “Лемонс” хамтлаг “Рэд” цомогт хамтлагийн
анхны дуу болох “Хайртай”, “Цэнхэр нүд”, “Гэрэлт хотын гудамж” зэрэг дуунуудаа
багтааж 500 ширхэг пянз хэлбэрээр гаргажээ. Энэ сарын 23-нд болох тоглолтын
үеэр пянзны нээлтээ хийх аж.
Цомгоо пянз болгосон нь Монголын соёл урлагийг дэлхийн
тавцанд гаргахад хувь нэмэр оруулах болов уу гэж хамтлагийн зүгээс үзжээ. Цаашид
бүх цомгоо пянз болгохоор төлөвлөсөн байна.