Хорих ангид ял эдэлж байгаа долоон хүүхдийг ЭЕШ-д оруулсан
6 сарын 21, 2018

    Монгол улсын хэмжээнд их, дээд сургуульд элсэгчдийн сурах ерөнхий чадвар, мэдлэгийн түвшинг тогтоох зорилготойгоор зохион байгуулдаг Элсэлтийн ерөнхий шалгалт өндөрлөлөө. Энэ жил 43,846 шалгуулагч бүртгүүлснээс улсын хэмжээнд 500 гаруй хүүхэд ЭЕШ-аасаа хоцорсон байна. Мөн улсын хэмжээнд долоон хүүхэд шалгалттай холбоотой гомдол гарсан байна. Бусад гомдлыг цаг тухайд нь шийдвэрлэсэн ч шалгалтаасаа хоцорсон хүүхдүүдийн гомдлыг шийдвэрлэх арга байхгүй гэдгийг албаныхан мэдээлсэн юм.

    Энэ жилийн ЭЕШ-ын гол онцлог нь босго оноог 480 болгосон ба анх удаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд шалгалт өгөх анги танхим бэлдэж өгсөн явдал юм. Мөн хорих ангид ял эдэлж байгаа долоон хүүхдийг харгалзагчийнх нь хамт шалгалтанд оруулсан байна.

    Элсэлтийн ерөнхий шалгалтын дүн оноо, жагсаалтыг долдугаар сарын 01-ний өдрийн 09:00 цагаас өмнө www.eec.mn цахим хуудсанд байршуулж нийтэд зарлана. Шалгуулагч нь шалгалтын дүн, оноог өөрийн бүртгэлийн дугаар болон нууц кодоо ашиглан www.eec.mnцахим хуудаснаас үзэж болох юм.