Баянзүрх дүүргийн засаг
даргын тамгын газраас гэр хороолол дундах замыг хусч, тэгшлэх мөн орон сууцны
хороолол доторх авто замын нөхөөсийн ажлыг өнгөрсөн долоо хоногоос эхлүүлээд
байгаа билээ. Энэ нь тус дүүргээс иргэдийн ая тухтай, таатай орчинд амьдрах нөхцөлийг
бүрдүүлэхийн тулд шат дараалалтай явуулж буй бүтээн байгуулалт, тохижилтын
ажлуудын нэг юм.
Цаашдаа дүүргийн Нийтлэг
үйлчилгээний газар ОНӨААТҮГ нь дүүргийн хэмжээнд нийт 21 хорооны 1,975 м.кв
талбайн хатуу хучилттай авто замын нөхөөсийн ажлыг хийхээр төлөвлөөд байгаа юм
байна.