Увс аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас аймагтаа тариалж байгаа жимс,
жимсгэний нэр төрлийг олшруулах зорилгоор 650 ширхэг алим, 600 ширхэг чавганы
суулгацыг тариалжээ. Эдгээр суулгацыг хойд хөршөөс оруулан ирж, нутгийнхаа нийт
18 иргэн, аж ахуй нэгжтэй гэрээ байгуулан тариалж байгаа аж. Мэргэжилтнүүд
алим, чавганы суулгацыг ургахгүй байхын зовлонгүй хэмээн үзэж байна.
Холбоотой мэдээ