4 дүгээр сарын 19-нөөс 5 дугаар сарын 31-ны хооронд АНУ-руу хууль бусаар
нэвтрэхийг оролдсон гадаадын иргэдийн 2000 орчим хүүхдийг эцэг эхээс нь
тусгаарласан тухай АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яамны өмнө нь мэдэгдэж
байсан билээ. Цагаачлалын хууль тогтоомжийг зөрчигчдөд “тэвчихгүй” бодлогыг
хэрэгжүүлж эхлэх тухайгаа АНУ-ын хууль зүйн сайд Жефф Сешнс өнгөрсөн 4 дүгээр
сард зарлаж байсан юм.
“Ассошиэйтэд пресс” агентлаг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп хууль бус цагаачдын гэр бүлийг салган тусгаарлаж буй явдлыг зогсоох тухай зарлигт гарын үсэг зурснаас хойш нийт 500 орчим хүүхэд эцэг эхдээ эргэн ирсэн тухай мэдээлэв.