Худалдааны салбарын нэгдүгээр сарын борлуулалтын орлогыг өмнөх сартай харьцуулбал 35 хувиар буурчээ
3 сарын 15, 2022

Оны эхний сард худалдааны салбарын борлуулалтын орлого 2.4 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 35 хувиар өссөн байна.

Үүнд хүнсний бүтээгдэхүүн, шатахууны бөөний болон жижиглэн худалдаа, эм, гоо сайхан, ариун цэврийн барааны жижиглэн худалдаа өссөн нь голлон нөлөөлжээ. Оны эхний саруудад хил гаалийн гацаа, тээвэр логистикийн хүндрэл үргэлжилсэн хэвээр байсан юм. Мөн нэгдүгээр сард инфляц 14.6 хувьд хүрсэн нь худалдан авалтад нөлөөлж байна.

Өнгөрсөн онд цар тахлын улмаас хоёр удаа хөл хорио тогтоож, хүнснээс бусад бараа, бүтээгдэхүүний худалдааг хязгаарлаж байсан нь дотоод худалдаанд сөргөөр нөлөөлж байв.

Худалдааны салбарын нэгдүгээр сарын борлуулалтын орлогыг өмнөх сартай харьцуулбал 35 хувиар буурчээ. Үүнд шатахууны жижиглэн худалдаа, бөөний худалдаа, хүнсний төрөлжсөн дэлгүүрийн жижиглэн худалдаа буурсан нь голлон нөлөөлсөн байна.