Автомашины эд ангид хавчуулагдсан осол гарчээ
11 сарын 4, 2022

Тав аймгийн Баяндэлгэр сумын “Дөтлүүр уруудах” гэдэг газар зам тээврийн осол гарч 2 хүн автомашины эд ангид хавчуулагдсан  дуудлага ирсэн байна. Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн алба хаагчдыг очиход “Приус-30” загварын автомашин, “Тоёота Камри” загварын автомашинтай мөргөлдөж, “Приус-30” загварын автомашин автозамын хажуу руу унаж хоёр том хүн, нэг хүүхэд автомашины эд ангид хавчуулагдсан байдалтай байжээ.  Иргэдийг гарган авч Багануур дүүргийн Эрүүл мэндийн түргэн тусламжийнханд хүлээлгэн өгчээ.