Хамтран амьдарч байсан эмэгтэйгээ удаа дараа зодож улмаар 2 удаа үр зулбахад хүргэсэн Б.Төгсбилгүүнд Баянзүрх дүүргийн Прокуророос гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодсон, догшин авирласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ялласан байна.
Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс 2020.01.14-17-ны өдрүүдэд нийт 945 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 736-н зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.
Булган аймагт сураггүй алга болсон нэгэн иргэний унаж явсан машин шатсан байдалтай олджээ.
Угаарын хий мэдрэгчийн талаар ярьсаар байтал хүний амь нас эрсдэв. Хотын удирдлагууд, мэргэжлийн байгууллагуудын мэдээлснээр энэ сарын 10 гэхэд 50 мянган ширхэг угаарын хий мэдрэгч төхөөрөмжийг айл өрхүүдэд суурилуулна. Заавар зөвлөмж өгч байна, өгнө гэж ярьсаар оны эхний сар талдаа оров.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг батлав.
Германы “Basis Berlin” кино компани болон Араб, Австри, Монгол зэрэг улсын уран бүтээлчид хамтран бүтээсэн “Алтан судал” кино 70 дахь удаагийн Берлиний кино наадамд оролцож, “Алтан баавгай” шагналын төлөө өрсөлдөхөөр боллоо.
Мэргэжлийн сүмогийн Хацү башёгийн дөрөв дэх өдөр Какүрю М.Ананд Мёогирюүтэй тааран барилдаж, ялагдал хүлээн, сүүлийн хоёр барилдаанд өвдөг шороодлоо. Ингэснээр Какүрюү шинэ башё эхэлснээс хойш нэг даваа, гурван унаатай болов.
Мэргэжлийн сүмогийн Хацү башёгийн дөрөв дэх өдөр Какүрю М.Ананд Мёогирюүтэй тааран барилдаж, ялагдал хүлээн, сүүлийн хоёр барилдаанд өвдөг шороодлоо. Ингэснээр Какүрюү шинэ башё эхэлснээс хойш нэг даваа, гурван унаатай болов.
БНСУ-ын “Samsung” компани ухаалаг гар утас хэрэглэгчдэд зориулан “үл үзэгдэгч” компьютерын гар хөгжүүлсэн байна.
БНСУ-ын “Samsung” компани шинэ загварын бүтээгдэхүүнээ ирэх сарын 11-нд АНУ-ын Калифорни муж улсын Сан-Франциско хотод танилцуулахаа албан ёсоор мэдэгджээ.
Германы автомашин үйлдвэрлэгч “Mercedes-Benz” компани цахилгаан хөдөлгүүртэй “eSprinter” ачааны бүхээгтэй тэргээ танилцуулжээ.
“Sony Pictures”-ээс гаргасан “Бяцхан эмэгтэйчүүд” уран сайхны киноны талаар багахан мэдээлэл хүргэхээр бэлтгэлээ. Кино нийт 138 мин үргэлжлэх бөгөөд найруулагчаар нь Грета Гервигийн ажилжээ.
ШИЛДЭГ КИНО“Ford v Ferrari”“The Irishman”“Jojo Rabbit”“Joker”“Little Women”“Marriage Story”“1917”“Once Upon a Time in Hollywood”“Parasite”
"Өлзийтийн авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоо"-гоор иргэн Э.Б Налайхын 2.5 тн нүүрсийг тээврийн хэрэгслээр нийслэлд оруулахаар завдсаныг илрүүллээ.
Хишиг трейд компанийн захирал С.Хишигжаргалтай ярилцлаа. Тэрбээр БНСУ-д хувиараа бизнес эрхэлдэг юм.
Нийтийн тээврийн үйлчилгээг шинэчлэх, чанарыг сайжруулах төрөл хүртээмжийг нь нэмэгдүүлэх, автозамын түгжрэлийг бууруулах зорилгоор Улаанбаатар хотод агаарын дүүжин замын тээвэр төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж буй.
Булган аймгийн Орхон сумын 3 дугаар баг “Сээрийн гарам” гэдэг газарт /сумын төвөөс баруун хойд зүгт 20 км, аймгийн төвөөс баруун урд зүгт 27 км/ малчин Б /65 настай, эрэгтэй/ “Нарийн хайлааст” гэдэг газраас “Лэганс” загварын автомашинтай гарсан ч “Сээрийн гарам” гэдэг газар автомашин нь шатсан байда
Төв аймаг дахь цагдаагийн газраас иргэдийн олон тооны адууг хулгайлан нядалж зарсан “А”, “С” нарын 14 холбогдогчтой бүлэг этгээдүүдийг олж тогтоон мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгааг ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс мэдээллээ.
2020 оны нэгдүгээр сарын 10-ны өдөр Ховд аймгийн Алтай сумын Алтангадас багийн нутаг дэвсгэрт 51 настай эрэгтэй Н гэгч нь ТОЗ-8 маркын буугаар нэг хулан агнасныг Ховд аймгийн Булган сум дахь сум дундын цагдаагийн хэлтэс иргэдийн мэдээллийн дагуу илрүүлжээ.
Энэ сарын 13-ны өдөр буюу өчигдөр Элчин сайд А.Баттөрийг АТГ-аас баривчлан саатуулсан.
Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Дэлгэрмөрөн” голын мөс цөмөрч олон тооны бог мал живжээ.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн шүүх хуралдаанаар Э.Бат-Үүлд холбогдох Зөрчлийн хэргийг зөрчилд холбогдогч Э.Бат-Үүлийн өмгөөлөгч Б.Мэргэний гаргасан давж заалдах гомдлын дагуу хянан хэлэлцлээ.
Сэтгүүлчийг тагнасан хэргийн талаар болон Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар МСНЭ-ийн ерөнхийлөгч Х.Мандахбаяр өнөөдөр мэдээлэл хийлээ.
“Эрдэнэт үйлдвэр”-ийн эзэмшилтэй холбоотой хэрэг шүүхийн шатанд яваа ч төр буцаан авч, онц дэглэм тогтоох зэргээр багагүй “шоу” зохион байгуулсан. Угаас 51 хувь нь монголын, 49 хувь нь “ах” нарын өмч байх үеэс “саалийн үнээ” гэгдэж байсан тус үйлдвэр өдгөө 100 хувь төрийн өмчид хамаарах болсон.
Өнгөрөгч 2018 оноос эхлэн Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргалыг авлига, албан тушаалын хэрэгт холбогдуулан Авлигатай тэмцэх газар /АТГ/-аас шалгаж эхэлсэн байдаг. Түүнийг хүү багатай зээл олгосон, Австри улс руу их хэмжээний мөнгө шилжүүлж, орон сууц худалдан авсан зэрэг асуудлаар мөрдөн шалга
НӨАТ-ын урамшууллын системийн 2019 оны сүүлчийн сугалааны тохирол нэгдүгээр сарын 19-нд “Боловсрол суваг" телевизээр орон даяар шууд явагдана. Энэ удаагийн тохирлоор арванхоёрдугаар сарын 1-ний өдрөөс 31-ний өдөр хүртэл худалдан авалт хийж, системд бүртгүүлсэн төлбөрийн баримтууд хамрагдах юм. Супер
Өнөөдөр өглөө 07:30 цагийн орчимд Хөвсгөл аймгийн харьяат иргэн Н “Ховор амьтан”-ы жагсаалтад орсон тул загас гурван ширхэг, халиун бугын эд эрхтэн болох чив таван ширхгийг тээвэрлэж явсныг Эмээлт дахь шалган нэвтрүүлэх цэгт үүрэг гүйцэтгэж байсан Нийтийн хэв&
Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар У.Билгүүн, Э.Энхтулга, Ц.Батдөлгөөн, Ц.Эрдэнэ нарт холбогдох хэргийг шүүгдэгч, тэдний өмгөөлөгчдийн гаргасан гомдлын дагуу 2020 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр хянан хэлэлцжээ.
ШӨХТГ-аас УИХ-ын сонгуулийн тухай хууль, бусад хяналт шалгалтын талаар танилцууллаа. ШӨХТГ сонгуулийн үеэр гурван чиглэлээр хяналт шалгалт хийж ажиллах аж.