Зам, тээвэр хөгжлийн яамны бодлого зохицуулалтын хэлтсийн дарга Х.Оргил-Эрдэнийг дахин гэмт хэрэг үйлдэхээс урдчилан сэргийлэх зорилгоор албан үүргээ биелүүлэхээс түдгэлзүүлэх, БНХАУ-ын иргэн Лу Хонниантай уулзахыг хориглох, хязгаарлалт тогтоолгох таслан сэргийлэх арга хэмжээ авах шүүхийн
Ховд, Баян-Өлгий, Увс аймагт хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгжид олон жил ажилласан 30 гаруй жолооч хэвлэлийн бага хурал хийлээ.
Сайжруулсан шахмал түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар өнөөдөр НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн, Цаг уур, орчны шинжилгээний газрын Орчны шинжилгээний хэлтсийн дарга Ж.Батбаяр, нийслэлийн Эрүүл мэнд
УИХ-ын нэгдсэн чуулган хуралдаж байна. Хуралдаанаар “Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх, түүнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж батлав.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд төрийн албан хаагч Д.Нэмэхбаяр, Н.Раднаасэд нарын 11 хүнд холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр 09.00 цагт болно.
Арван жил тутам нэг удаа болдог хүн ам, орон сууцны улсын ээлжит тооллого өнгөрсөн шөнө буюу 2020 оны нэгдүгээр сарын 08-наас 09-нд шилжих шөнийн 00:00 цагт эхэллээ.
Туул голын мөс цөмөрч, автомашин живсэн тохиолдол өчигдөр нийслэлд хоёр бүртгэгджээ.
БНХАУ-д бүртгэгдсэн шалтгаан нь тодорхойгүй уушигны хатгалгаа өвчин нэмэгдэж байгаатай холбогдуулан Эрүүл мэндийн яамнаас цуврал зөвлөмжүүдийг хүргэж байна. Энэ удаа амьсгалын замын халдвараас сэргийлэх дараах зөвлөмжийг дагаж мөрдөхийг анхааруулж байна!
Хэнтий аймгийн Баян-Адарга сумын Сайхан багийн “Хөлийн холбоо” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 130 км, Бэрх тосгоноос зүүн хойд зүгт 50 км/ иргэн Г-гийн эзэмшлийн жонш олборлодог бичил уурхайд иргэн Б /30 настай, эрэгтэй/ татлага нь тасарч 40 метрийн гүнд унаж нас баржээ.
Орхон аймгийн Баян-Өндөр сумын Булаг багт гал гарч, ах дүү хоёр амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ.
2019 оны арванхоёрдугаар сарын 01-нд Баян-Өлгий аймгийн Сагсай сумын 6-р багийн нутаг дэвсгэрт аймгийн төвөөс баруун урд зүгт 178 км зайд “Даян” нууранд 10 тн тоосго ачсан “Стивер” маркийн автомашин мөс цөмөрч осолдсон тухай дуудлагыг аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн.
Улс төрийн хүрээнд УИХ-ын сонгуулийн мандатыг аймгуудад хуваарилах асуудал яригдаж байна.
Малчид, иргэдэд зориулсан мэдээ:Ойрын хоногуудад ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг чангарна.
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар гаргасан шийдвэрүүдийг хүргэж байна.
Засгийн газар АИ-92 шатахууны үнийг тогтвортой байлгах нөхцлийг бүрдүүллээ. Засгийн газрын ээлжит хуралдаанаас Эрсдлийн сан буюу Hedge Fund үүсгэх гэрээг байгуулах эрхийг Д.Сумъяабазар сайдад олголоо.
2020 оны УИХ-ын сонгуулийн санал хураалтыг зургадугаар сарын 24-нд зохион байгуулах хүсэлтээ Сонгуулийн ерөнхий хороо УИХ-д хүргүүлжээ.
Цагдаагийн алба хаагчид айлын бэлчээр дэх малыг буудаж, улмаар нядалж байсан 10 бүлэг этгээдийг илрүүлжээ.
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын баталсан 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 01/04 тоот “Олон улсын шинж чанартай, цаг үеийн ба нийтийг хамарсан баяр ёслолыг зохион байгуулах нэгдсэн арга хэмжээнд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай” удирдамжийн хүрээнд зах, худалдааны төвүүд,
Нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх өчигдөр автобус компаниудын удирдлагуудыг хүлээн авч уулзлаа.
Гадаадын иргэн, харьяатын газар нь "Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэг”-т амжилттай хамрагдаж 96,75 буюу “Маш сайн” үнэлгээгээр дүгнэгдлээ.
НОБГ, НМХГ-аас сайжруулсан шахмал түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү Орхон аймагт ажиллалаа. Иргэдийн асуудлыг сонсож төрийн бодлого шийдвэрийг танилцуулахын зэрэгцээ, Орхон аймгийн эрүүл мэндийн төвд нэн шаардлагатай зөөврийн эхо аппаратыг гардуулан өглөө.
Манай улсад зам тээврийн ослоор жилд 500-600 хүний амь нас хохирч, 1000-1200 хүн хүндэвтэр хүнд гэмтэж бэртэж байна. 2019 оны 11 дүгээр сарын байдлаар 1004 хүн хүндэвтэр, хүнд гэмтэж, 535 хүн амь насаа алдсан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад гэмтсэн хүн 11.9 хувиар, нас барсан хүн 5.9 хувиар өссө
О.Баасанхүү гишүүн Орхон аймгийн иргэдийг төлөөлж төрд суугаа түшээ. Тэрбээр Эрдэнэтийн тойргоо хамгийн их эргэдэг гишүүнээр тодорсон.
Онцгой байдлын байгууллагаас шинэ жилийн баяр тэмдэглэх, хүлээн авалт зохион байгуулах барилга байгууламжийн галын аюулгүй байдлыг шалгах, мөн үзвэр үйлчилгээ, соёл урлагийн байгууллага, томоохон худалдааны төв, захуудад пиротехникийн хэрэгсэл худалдан борлуулалтанд тавих хяналт шалгалтыг зохион бай
Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсээс нийтийн албан тушаалтнуудын давхар ажил эрхлэлтийн байдал, үндсэн ажлаас гадуур хуулиар зөвшөөрснөөс өөр ажил үүрэг гүйцэтгэж байгаа эсэх, хууль бусаар орлого олсон эсэх, хоёр буюу түүнээс дээш байгууллагад нийгмийн даатгалын шимтгэл
Монгол Улсын хэмжээнд2019 онд нийт 4209 удаагийн ахуйн гал түймэр гарч, 11.4 тэрбум төгрөгийн хохирол учирч, 54 хүн нас барж, 68 хүн түлэгдэж гэмтэн 628 толгой мал хорогдож, 1770 гэр, орон сууц шатсан байна.
“Мотив” хамтлагийн дуучин Жижгээ буюу Ц.Эрдэнэбаярыг хар тамхины хэргээр Эрүүгийн цагдаагийн албаны Хар тамхитай тэмцэх газарт шалгаж эхэлсэн.
Архангай, Сэлэнгэ аймагт хууль бусаар алт олборлож байсан аж ахуйн нэгжүүдийн тусгай зөвшөөрлийг цуцалж, нөхөн сэргээлт хийлгэж эхэлсэн.
Бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч үнэт эдлэл хулгайлдаг этгээдүүдийг Эрүүгийн цагдаагийн албаны алба хаагчид илрүүлсэн байна.