Б.Уянга: “Номадс”-ынхан 15 жилийн түүхэндээ цоо шинэ хуудас нэмсэн нь Black burger factory
4 сарын 15, 2018

“Black Burger factory-оор үйлчлүүлэхгүй бол бараг л хүний тооноос хасагдах нь” гэдэг хошин яриа залуусын дунд их дэлгэрсэн. Хав хар өнгөөрөө хүмүүсийг соронз мэт татах энэхүү бургерт “донтогсод” ч олон болжээ. Ердөө жил гаруйхны өмнө дуулиан шуугиантайханнээлтээхийж байсан Black Burger Factory-ийн Ерөнхий менежер Б.Уянгатай ярилцлаа.


 

-“Номадс”-ынхан их хотынхонд цаг ямагт гэнэтийн бэлэг барих юм. Дээрээ томоос том Black burger тавьсан гоёмсог утасны бүхээг! Одоо цагт кино юм уу клипнээс л олж хардаг энэхүү бүхээгийг хүмүүс анзаарахгүй өнгөрнө гэж үү.Өнгөрсөн жилийн хавар яг энд ер бусын гэмээр “шуурга” дэгдсэн. Тэр бол Black burger factory үүдээ нээхийг тэсэн ядан хүлээсэн хүмүүсийн цугларалт байлаа. Их хотынхон “Номадс”-ынхны бүтээсэн бас нэгэн үндэсний брэндийг тийм хүчтэй хүлээж авна гэж та бүхэн төсөөлөөгүй байх, тийм үү?
-2017 оны гуравдугаар сарын 06-ны өдрийг маш тод санаж байна. Энэ бол “Номадс”-ын сүлжээ рестораны хамт олны хувьд 15 жилийн түүхэндээ цоо шинэ хуудас нэмсэн өдөр.

Басхүү бидний “Бахархлын өдөр” гэж хэлж болно. Утасны бүхээгний хувьд, та их гярхай анзаарчээ. Улаанбаатар хотын унаган иргэдэд залуу насных нь дурсамжийг сэдрээж, хуучин цагийн “Urban соёл”-ыг санагдуулам энэ утасны бүхээгтэй адил Black burger factory-ийнхан бид Монголын үндэсний брэндийн нэгэн түүхийг бүтээж байна. Үйлчлүүлэгчид маань ч мөн ялгаагүй. Их сургуулийн гудамжаар яаранхан алхаж, Black burger factory-д ангийнхантайгаа хөгжилдөж өнгөрүүлсэн оюутан ахуй цаг, амтат бургер зооглонгоо ажил хэргийнхээ шинэ төлөвлөгөөг бодож олсон мартагдашгүй өдрүүд, хайртай хүүхдүүдийнхээ хүсэлтээр амралтын өдрөөр энд заавал саатдаг аав, ээжүүд, тал нутгийн монголчууд Black burger factory хэмээх үндэсний брэндтэй болсон гэдгийг төсөөлөө ч үгүй явсан гадаадын жуулчид...

Кино зургийн хальс адил хөврөх амьдралын энэхүү агшин бүрийн тухай эргэцүүлж бодоход бид үйлчлүүлэгчдэдээ хаалгаар гараад л хэн нэгэнтэй хуваалцмаар санагдах сайхан сэтгэгдлийг, баяр хөөртэй мөчүүдийг, олон он өнгөрсөн ч хэзээ ч үл мартагдах дурсамжийг бэлэглэдэг. Их хотын төвд Black burger factory нээлтээ хийж, ёстой л таны хэлсэнчлэн үйлчлүүлэгчдийн “шуурга” дэгдсэн хаврын тэрхүү дуулиант өдрийгдурсахад сайхан байна.

Бид өнгөрсөн оны хоёрдугаар сарын 22-нд зөвхөн хамт олныхоо хүрээнд туршилтын журмаар нээлт хийж байсан юм. Харин үйлчлүүлэгчдээ 2017 оны гуравдугаар сарын 06-нд албан ёсоор хүлээж авахаа зарласан.Гэсэн хэдий ч туршилтын нээлтээ хийсэн өдрөөс л бид бүхэн “Ямар гоё газар вэ. Ороод гаръя л даа” гэх үйлчлүүлэгчдийн хөлд дарагдаж эхэлсэн дээ.

Ингээд албан ёсны нээлт болох өдрийн өглөөний 10:00 цаг гэхэдхүмүүс кассан дээр уртаас урт дараалал үүсгэж, хөл гишгэх зайгүй шахам бужигналдаж байлаа. Манай нэрийн хуудас болсон алдарт Black burger-ээс эхлээд бүх зүйл нь хүмүүст шинэ содон санагдсан нь тодорхой. Гэртээ байгаа мэт чөлөөтэй, найрсаг дотно, халуун дулаан орчныг үйлчлүүлэгчдэдээ бүрдүүлсэн учраасBlack burger factory-ийг зорин ирэх зочид ер тасардаггүй.

 

-Бургер. Энэ үг дэлхий нийтэд хэдийнэ танил болсон. Макдональдс, KFC зэрэг олон оронд салбартай түргэн хоолны газруудад бургерийг төрөл бүрээр хийж худалдаалдаг. Тийм атал Black burger factory хэмээх үндэсний шинэ брэнд бүтээх нь “Номадс”-ын брэндменежерүүдэд эрсдэлтэй санагдаагүй гэж үү?
-Нэгэн дурсамжаасаа хуваалцахад, Москва хотод HORECA(Hotel, restaurant, catering гэсэн товчлол)-ийн чиглэлээр зохион байгуулдаг “ПИР” гэдэг үзэсгэлэнд “Номадс”-ынхан маань арав гаруй хүний бүрэлдэхүүнтэй оролцсон юм.

Москваг “Залуусын хот” гэдэг шүү дээ. Тийм ч учраас залуус олноор үйлчлүүлдэг түргэн хоолны газрууд цөөнгүй бий. Бид үзэсгэлэнд оролцох үедээ энэ дүр зургийг соргогоор мэдэрч “Монгол залуустаа зориулж ийм үйлчилгээг шинээр нээвэл яасан юм бэ. Ажил, сургууль гээд яаруу сандруу явдаг тэдэнд тун хэрэгцээтэй үйлчилгээ” гэж ярилцаж байсан. Москвад өрнөсөн бидний яриа бодит санаачилга, ажил болж хэрэгжсэн нь Black burger factory.Мэдээж хэрэг, эрсдэлгүй бизнес гэж хаана ч байхгүй.

Гэхдээ ширээн дээр шинэ төсөл байгаа цагт эрсдэлээс айх хэрэггүй гэж боддог. Black burger factory-ийн концепцийг боловсруулсан брэндменежерүүд маань зах зээлээ зөв мэдэрч, хэрэглэгчдийн эрэлт, хэрэгцээг оновчтой тодорхойлж чадсаныг манай хамт олны өнгөрсөн нэг жилийн ажлын амжилтаар дүгнэж болно.

Хэдийгээр дэлхий дахинд “Бургер” гэдэг үг танил болсон чМонголдоо ийм төрлийн түргэн хоолны шинэ брэнд бүтээж болдгийг бид бодитоор мэдрүүлж чадлаа. Манай улс мал аж ахуйн орон.Газар нь эрүүл хөрстэй. Тэгэхээр гадаадаас заавал франчайзинг хийх биш, эх орныхоо эрүүл хөрсөнд ургасан төмс, хүнсний ногоо, мөн монгол малын махаар түргэн хоол үйлдвэрлэх нь хэрэглэгчдийн эрэлт, хэрэгцээнд ч ихээхэн нийцсэн. Үйлчлүүлэгчдэдээ үргэлж шинэ, эрүүл, эко бүтээгдэхүүнээр бэлэг барьдаг маань тэдний талархлыг хүлээсээр байна.

 

-Брэнд бүтээхэд нэр их чухал шүү дээ. Black burger factory гэдэг нэр хэрхэн бүтсэн бэ?
-Орост томилолтоор ажиллаж байхад бидний сонирхлыг хар бургер их татсан. Ийм бургер анх хараад “Ямар сонин хар өнгөтэй юм бэ. Яагаад ийм өнгөтэй юм бол. Гоё амттай болов уу” гэх зэрэг сониуч бодлууд өөрийн эрхгүй хөвөрнө.

Оросууд “Авторский буюу өөрийн нэрийн” гэж бүтээгдэхүүнээ онцолдог шүү дээ. Түүнтэй адил “Дотоодынхоо нөөц бололцоонд тулгуурлаж, дэлхийн олон оронд тэр бүр байдаггүй хар бургерийг эх орондоо үйлдвэрлэе” гэж шийдсэн юм. Ингээд 2016 оны арваннэгдүгээр сард төслөө анх хэрэгжүүлж эхэлсэн.Black burger factory хэмээх үндэсний брэндийн нэр дээр ч бүгдээрээ санал нэгдэж байлаа.

Төслийн баг маань хоол үйлдвэрлэл, барилга, интерьер засал гээд маш өргөн хүрээнд ажиллаж, хамтарч ажилладаг ОХУ-ын компанийн орос мэргэжилтнүүдийн туслалцаа, дэмжлэгийг авсан.Үндэсний хэмжээний брэнд бүтээх ажилд анхнаас нь оролцож, эрч хүчтэй, шинийг эрэлхийлэгч энэ багийг ахалж ажилласан маань хэн хүнд тохиогоод байдаггүй ховорхон хувь тавилан болов уу.