Өнгөрсөн 24 цагийн хугацаанд авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор албан ажил, эмнэлэг, эрүүл мэнд, ахуйн гачигдал, оршин суух гэрийн хаягаар, хүнс, шатахуун тээвэрлэлт хийх зорилгоор нийт 1,296 тээврийн хэрэгслээр 2,574 зорчигч хот руу нэвтэрч, 1,625 тээврийн хэрэгслээр 2,900 зорчигч хотоос гарсан байна.
Нийт 5,474 зорчигчод эрүүл мэндийн хяналт хийхэд сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй байна. Авто тээврийн шалган нэвтрүүлэх есөн товчоонд эрүүл мэнд, онцгой байдал, цагдаа, мал эмнэлэг, мэргэжлийн хяналтын 86 ажилтан үүрэг гүйцэтгэн ажиллажээ.