Өчигдөр Монгол улсын ерөнхийлөгч Х.Баттулга Азербайжаны ерөнхийлөгч Илхам Алиевтай утсаар ярьж, сонгуульд ялалт байгуулсанд нь баяр хүргэсэн тухай Азербайжаны хэвлэлүүд мэдээлжээ.
Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун, Америкийн ерөнхийлөгч Дональд Трамп нарын уулзалт хийх газар нь Монгол Улсын нийслэл Улаанбаатар байж болох тухай хэвлэлийн мэдээлэл хөвөрч байна.
Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн БНХАУ-д хийж буй айлчлал өчигдөр Өвөрмонголын Баяннуур хотод үргэлжилж БНХАУ-ын Ганцмод боомт, Монгол Улсын Гашуунсухайт боомтын нөхцөл байдалтай танилцлаа. Мөн Эрдэнэс Таван Толгой компани дээр энэ өдөр ажиллаж байна.
УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
Улсын Их Хурлын 2018 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ. Хуралдааны эхэнд Засгийн газраас 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдөр өргөн мэдүүлсэн Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүү
2017 оны эцсийн дүнгээр Монгол Улс 33 сая тонн нүүрс экспортод гаргаад байна.Үүний 50 орчим хувийг буюу 17 сая тонныг Гашуунсухайт боомтоор гаргасан. 17 сая тонны мөн 50 орчим хувийг Эрдэнэс Таван Толгой компани (ЭТТ) олборлож экспортод гаргажээ.