УИХ-ын гишүүн, хамтарсан ажлын хэсгийн ахлагч Д.Тэрбишдагва “Ажилсаг Монгол” хөтөлбөрийн хэрэгжилтийн хүрээнд Өвөрхангай, Архангай аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдэд 2018 оны 5 дугаар сарын 19-нөөс 21-ний өдрүүдэд ажиллалаа.
Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Монгол-Польшийн парламентын бүлгийн дарга Д.Дамба-Очир, Бүгд Найрамдах Польш Улсын парламент (Сейм)-ын гишүүн, Сейм дэх Польш, Монголынг парламентын бүлгийн дарга Марек Жонса тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзлаа.
Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд манай улсад айлчилж буй Бүгд Найрамдах Польш Улсын Сеймийн гишүүн, Сейм дэх Польш-Монголын парламентын бүлгийн дарга Марек Жонса тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
УИХ дахь намын бүлгүүд өнөөдөр хуралдаж, энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх хууль, тогтоолын төслүүдэд оруулах санал, дүгнэлтээ нэгтгэнэ.
Сургалтад Монгол Улсын Барилга хот байгуулалтын яам, Зам тээврийн яам болон бусад төрийн байгууллагуудын албан хаагчид оролцож байна.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалын хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.
Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг үргэлжлүүлэн хэлэлцэв.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Малайзын Холбооны Улсын Парламентын сонгуульд эвслээ тэргүүлэн ялалт байгуулж, дахин улсынхаа Ерөнхий сайдаар сонгогдсон Махатир Бин Мохамад баяр хүргэсэн захидал илгээлээ.
Япон Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Дамбадаржаагийн Батжаргалыг гишүүдийн 90,2 хувийн саналаар томиллоо
БНСУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Жон Жэ Намыг Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсны нь дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хүлээн авч уулзаж, хоёр улсын хамтын ажиллагаа болон бүс нутгийн хөгжил, аюулгүй байдлын талаар ярилцлаа.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Элчин сайдыг эгүүлэн татах, томилох тухай асуудлыг хэлэлцэж байна. Засгийн газрын саналын дагуу Монгол Улсын Ерөнхийлөгч дөрвөн элчин сайдыг томилох хүсэлтээ УИХ-д хүргүүлсэн билээ.
Жил дараалан, давтамжтайгаар өвөлжилт хүндэрч, малын хорогдол их гарч байгаа аймаг, бүс нутагт малын тэжээлийн тариалалтыг нэмэгдүүлэх, бүх төрлийн тэжээлийн хангамжийг эрс нэмэгдүүлэх цогц арга хэмжээ авах болно.