2020 оны гуравдугаар сард зохион байгуулахаар төлөвлөсөн аялал жуулчлалын эвент, арга хэмжээнүүдийг цуцлахыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болголоо.
2020 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 08.10 цагийн байдлаар Хятадын 31 мужид шинэ “коронавирус”-ний халдварт хатгалгаагаар өвчилсөн тохиолдол 75528-д хүрээд байна.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр Монгол дахь Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын хөтөлбөрийн менежер Виктор Лутенког хүлээн авч уулзлаа.
Үндэсний сүлжээ “Оргил", “Номин”, "Сансар", “Миний” дэлгүүрүүд хамтран албан ёсоор мэдэгдэл гаргажээ.
Өчигдөр буюу 2020 оны 02 дугаар сарын 16-ны өдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол журмын дагуу явагдлаа.
Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин, Онцгой байдлын ерөнхий газрын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян нараар ахлуулсан “Шуурхай бүлэг” Завхан аймгийн Тэс суманд ажиллалаа.
Говь-Алтай аймгийн Шарга сумын “Ээвийн гарам” гэдэг газар Улаанбаатараас Ховд аймгийн чиглэлд 16 тонн шатахуун тээвэрлэж явсан ачааны автомашин “Ээвийн гол”-ын мөсөнд цөмөрчээ.
НӨАТ-ын урамшууллын 2020 оны хоёрдугаар сарын сугалааны тохирлын нэвтрүүлэг энэ сарын 16-ны Ням гарагт 19:15 цагт Боловсрол телевизээр орон даяар шууд явагдана.
Баян-Өлгий аймагт коронавирусийн сэжигтэй тохиолдол илэрч, тусгаарлагдсан иргэнээс авсан нарийвчилсан шинжилгээний хариу сөрөг гарчээ.
Шинэ коронавирусний тархалт дэгдэлтээс сэргийлж, Эрүүл мэндийн яамнаас гаргасан гэр болон ажлын өрөө оффистоо ариутгал, халдваргүйжүүлэлтийг хэрхэн зөв хийх тухай мэдээллийг хүргэж байна.
Нийгмийн сүлжээ болон хувийн чатаар ирж байгаа дуут мессеж мэдээлэл нь худал, ташаа мэдээлэл юм. 2020 оны 2 дугаар сарын 12-ний байдлаар Шинэ коронавирусийн/СOVID-19/ халдвар манай улсад бүртгэгдээгүй.
Хөвсгөл аймагт энэ сарын 10-нд коронавирусний халдварын сэжигтэй нэг хүнийг Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасагт тусгаарласан.
Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс 2020.02.11-ний өдөр нийт 188 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 118-н зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.
Баян-Өлгий аймагт коронавирусний сэжигтэй тохиолдол илэрсэнтэй холбогдуулан аймгийн Онцгой комисс 2020 оны хоёрдугаар сарын 12-ны 03:00 цагт шуурхай хуралдаж, дараах шийдвэрүүдийг гаргалаа.
Говь-Алтай аймагт 4.7 магнитудын хүчтэй газар хөдөлжээ.
Он гарсаар улсын хэмжээнд эхний нэг сарын байдлаар 385 удаагийн аюулт үзэгдэл, ослын тохиолдол бүртгэгджээ.
Монголбанк нөөцийг нь дахин бүрдүүлэх шаардлагатай болсон 50, 20000 төгрөгийн дэвсгэртүүдэд орчин үеийн технологи бүхий хамгаалалтын шинэ элементүүдийг оруулан шинэчлэн сайжруулж, гүйлгээнд гаргалаа.
2020 оны хоёрдугаар сарын 07-ны өдрөөс эхлэн авто тээврийн шалган нэвтрүүлэх байнгын ажиллагаатай товчоодод коронавирусын халдвараас сэргийлэх, хяналт, тандалтын арга хэмжээ зохион байгуулах НОБГ, НМХГ, ЦЕГ-ын Хүрээлэн буй орчны хяналтын хэлтэс, НЭМГ-ын хамтарсан хяналтын цэг ажиллаж эхэллээ.
Нийслэлийн онцгой байдлын газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас сайжруулсан шахмал түлштэй холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ.
Улсын Онцгой комиссын “Шуурхай бүлэг” Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь “Гашуунсухайт” хилийн боомтод ажиллалаа.
Эрүүл мэндийн яамнаас шинэ коронавирусийн халдварын нөхцөл байдлын мэдээллийг 2020 оны хоёрдугаар сарын 7-ны 10:00 цагийн байдлаар мэдээллээ. Шинэ коронавирусийн халдвараар 564 хүн нас бараад байна. Халдвар авсан хүний тоо 31427-т хүрсэн бол 1542 хүн эдгэрчээ.
Дархан-Уул аймагт тусгаарлагдсан болон БНСУ-аас ирсэн хоёр иргэний шинжилгээний хариу сөрөг гарч шинэ коронавирусийн халдваргүй болох нь тогтоогдсоныг ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Д.Нарангэрэл хэвлэлийн хурлын эхэнд хэллээ.
БНХАУ-ын Үндэсний эрүүл мэндийн зөвлөл болон бусад холбогдох газруудаас шинэ коронавирусын эсрэг үйлчилгээ бүхий ремдизвер гэх эмийг баталж, өнөөдрөөс эхлэн коронавирусийн халдвараар үүсгэгдсэн уушгины үрэвсэлт өвчтөнүүдэд өгч эхэлжээ.
ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан дэлхий дахинд шинэ коронавирусний тархалт нэмэгдэж буйтай холбогдуулан Монгол Улсын Мал эмнэлгийн биоаюулгүйн-III зэргийн лабораторийг болзошгүй аюулаас сэрэмжлэн, коронавирусний оношилгоо хийх бэлэн байдлаа хангахыг үүрэг болголоо.
Т.Бадрахбаяр “2020 оны нэгдүгээр сарын 22-нд Засгийн газрын хуралдаанаар халамжийн тэтгэвэр, асаргааны тэтгэмжийг шинэчлэн тогтоосон.