А хүрээний томуугийн H1N1 вирус Баян-Өлгий аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй дөрвөн хүүхдээс илэрчээ.
Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас Сар шинийн баярыг угтан дүүргийн хэмжээнд бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулах гэж байна.
Нийслэлийн хэмжээнд энэ сарын 21-ний байдлаар, амбулаторийн 75.775 үзлэг хийгдсэнээс томуу, томуу төст өвчтэй 5634 тохиолдол оношлогджээ.
2018 оны Нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтыг ирэх долоо хоногийн эхээр иргэдийн дансанд шилжүүлэх юм байна. Энэ жил 808000 иргэнд 121 орчим тэрбум төгрөгийн буцаан олголтыг олгох аж.
Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг 2018 оны 12 дугаар сарын 15-наас 2019 оны хоёрдугаар сарын 10 хүртэл урт хугацаагаар амрааж байгаа. Энэ нь өвчлөлийг бууруулах, ханиадны дэгдэлтээс сэргийлж буй арга хэмжээ юм.
Хоёр аймагт H1N1 вирусын халдварын улмаас өвчин нь хүндэрч хүн нас барсан тухай мэдээлэл гарсан.
Манай улс өнгөрсөн онд нийт 156 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 12.9 тэрбум ам.доллар болжээ. Үүнээс экспорт долоон тэрбум ам.доллар, импорт 5.9 тэрбум ам.долларт хүрсэн байна.
Монгол улсын уламжлалт Сар шинийн баяр болохтой холбоотойгоор Эрээн, Замын-Үүд чиглэлд нэмэлт автобус гарган хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээг нэмэгдүүлжээ. Хот хоорондын зорчигч тээвэр эрхэлж буй аж ахуйн нэгжүүдэд зөвлөгөө мэдээлэл өгч, техникийн бүрэн бүтэн байдлыг нягтлах, аваар ослоос у
МАН-ын Удирдах Зөвлөл хуралдаж, НИТХ-ын даргад нэр Р.Дагвыг нэр дэвшүүлэхээр болсон байна. Өмнө нь Нийслэлийн МАН-ын тэргүүлэгчид хуралдаж, Р.Дагвыг НИТХ-ын даргад дэмжсэн юм байна.
Монгол түмний уламжлалт сар шинийн баяр болж байгаатай холбогдуулан галт тэргээр зорчигчдын тоо сүүлийн өдрүүдэд эрс нэмэгдэж байна.
БНСУ-ын Хууль зүйн яамны харьяа Цагаачлалын албанаас 2018 оны 10 дугаар сарын 1-нээс 2019 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хүртэл оршин суух хугацааг хэтрүүлэн хууль бусаар оршин суугаа гадаадын иргэдэд өршөөлийн аян өрнүүлж байна.
Гадаад худалдааны тэнцэл 2017 онд 1.8 тэрбум америк долларын ашигтай гарч байсан бол 2018 онд өмнөх онooс 726.5 (39.0%) сая ам.доллараар буурч, 1.1 тэрбум америк доллар болжээ.
Тээврийн хэрэгслийн жолооны үнэмлэхний бэлдцийг “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай” хуулиар нээлттэй сонгон шалгаруулж бараа материалаа хүлээн авдаг.
Эрчим хүчний сайдаар ажиллаж байсан М.Сономпилд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өглөө эхэлсэн байна.
Эрдэнэс таван толгой ХК-н гүйцэтгэх захирал Б.Ганхуяг 2018 онд хийж гүйцэтгэсэн ажилаа тайлганалаа.
НИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор баталсан “Нийслэлд авто тээврийн хэрэгслийн бүртгэл, төлбөрийн тогтолцоог шинэчлэн нэвтрүүлэх журам”-ын дагуу Авто тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр төлөх хугацааг тээврийн хэрэгслийн улсын дугаарын сүүлчийн тооноос хамаарч зохицуулдаг болсон.
Ахмадуудад олгодог “Насны хишиг” болон эхчүүдийн Алдарт эхийн одонгийн мөнгийг Сар шинийн баяр Цагаан сараас өмнө олгох учир шинээр авах ахмадуудыг бүртгэж эхэлж байна гэж ХНХЯ-наас мэдээлж байна.
Ойрын хоногуудад шөнөдөө жиндүү хүйтэн хонож, өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларна.
Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл өчигдөр Сонгинохайрхан, Хан-Уул, Баянзүрх, Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлэгт ажиллаж, томуу, томуу төст өвчний үеийн эмнэлгийн тусламж, үйлчилгээний нөхцөл байдалтай танилцаж, хүүхдийн өвчний эмчилгээнд нэн шаардлагатай тариурын, дуслын шахуургыг гардуулж өглөө. Тар
Онцгой байдлын ерөнхий газраас БСШУСЯ-ны харьяа Боловсролын хүрээлэн, “Боловсролын шинжлэх ухааны академи” төрийн бус байгууллага, “Зуд болон ой, хээрийн түймэртэй тэмцэх олон нийтийн чадавхыг бэхжүүлэх” төсөлтэй хамтран зохион байгуулж байгаа “Сургах зүйн боловсрол олгох” сургалт Давтан сургалт, сэ
Улсын хэмжээнд нийт 6248 хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байгаагаас 851 хэрэг буюу 13,6 хувийг хугацаа хэтэрсэн хэрэг эзлэж байна. Хугацаа хэтэрсэн нийт хэрэгт эрүүгийн 2, иргэний 689 захиргааны 160 хэрэг байна.
Иймд мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.
МҮЭХ 2019 онд УИХ, ЗГ-аас гурван талт хэлэлцээрээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг байнга шаардан ажиллах шийдвэрийг өчигдөр хуралдаад гаргасан” гэлээ.
Урьдчилсан дүнгээр Монгол Улсад 66 сая 463.7 мянган мал тоологдож, энэ нь өнгөрсөн жилээс 244.7 мянган толгой буюу 0.4 хувиар өсчээ.
Энэ баасан гаригт бага ангийн сурагчдын амралт эхэлнэ. Харин ахлах ангийн сурагчид ирэх долоо хоногийн баасан гаригаас эхлэн амрах юм. Үүнтэй холбогдуулан Монголын хандив тусламжийн холбоо ТББ-аас хүүхдүүдэд үнэгүй үйлчлэх автобус гарган, ажиллаж эхэллээ. Тодруулбал, Зүүн салаа-Саппоро чиглэлд өнөөд