2020 оны 4 сарын 1-нээс хойш импортоор орж ирсэн авто машины гаалийн мэдээллийн түүхийг И-баримт аппликейшн болон Гэрэгэ киоск ашиглан хэрэглэгч бүр харах боломжтой боллоо.
Энэ удаагийн тохирлын супер сугалаа болох 30 сая төгрөгийн азтан тодорсонгүй.
Хувь хүний орлогын албан татвараас чөлөөлөх тухай хуульд хугацааг сунгасан тухай нэмэлт өөрчлөлт ороогүй, шинээр хууль батлагдаагүй тул хувь хүний орлогын албан татварыг аравдугаар дугаар сарын 01-ны өдрөөс эхлэн хуульд заасны дагуу 10%- иар ногдуулан суутгана.
НӨАТ-ын урамшууллын аравдугаар сарын сугалааны тохирлын ээлжит нэвтрүүлэг маргааш Боловсрол телевизээр орон даяар шууд явагдана.
Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгч ноён Павит Рамачандраныг хүлээн авч уулзлаа.
Монгол Улсын Шадар сайд Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 240 км төмөр замын бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа.
Өнөө өглөөнөөс Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дахь Шивээ хүрэн боомтоор нүүрс экспортолж эхэллээ.
НӨАТ-ын тухай хуулд заасны дагуу албан татвар төлөгчийн тухайн улиралд албан татвар суутган төлөгчтэй хийсэн худалдан авалтад төлсөн албан татварын 20 хүртэл хувийг урамшуулал хэлбэрээр буцаан олгож байгаа билээ.
НӨАТ-ын сугалааны ээлжит тохирол өчигдөр явагдлаа.