УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхийлөгчийн нэг жилийн ажлын тайланг сонслоо. Дараагаар нь гишүүд асуулт тавьж, хариулт авч байна.
УИХ-ын чуулганы энэ долоо хоногийн нэгдсэн хуралдаанаар нийт 21 хууль, тогтоолын төсөл хэлэлцэнэ.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Чуулганы ирц 56 хувьтай байгаа бөгөөд УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан удирдаж байна.
УИХ-ын гишүүн М.Энхболдыг УИХ-ын даргын албан тушаалаас чөлөөллөө. Дараагаар нь УИХ-ын гишүүн М.Энхболд чуулганы индэр дээр үг хэлсэн юм.
УИХ-ын даргыг чөлөөлөх асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан нарын таван гишүүнээс өргөн мэдүүлсэн М.Энхболдыг УИХ-ын даргын үүрэгт ажлаас нь чөлөөлөх тогтоолын төслийг хэлэлцэж байна.
Өнөөдөр УИХ дахь намын бүлгүүд хуралдана. Хуралдаанаар энэ долоо хоногт чуулган, байнгын хороогоор хэлэлцэх хууль, тогтоолын төсөлд байр сууриа нэгтгэх юм.
Швейцарийн Давос-Клостерс хотноо өчигдөр өндөрлөсөн “Дэлхийн эдийн засгийн форум”-д Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар оролцлоо.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр Цагдаагийн Ерөнхий газрын дарга С.Баатаржав, Мөрдөн байцаах албаны дарга Д.Отгонжаргал нарыг хүлээн авч уулзаж, үүрэг өглөө.
Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл АНУ-ын өвчний хяналт сэргийлэлтийн төв болон даян дэлхийн эрүүл мэндийн төлөө байгууллагын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар дөрвөн хууль, тогтоолын төсөл хэлэлцэхээр төлөвлөснийг УИХ-ын дарга танилцуулав.
УИХ-ын дарга М.Энхболдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай тогтоолын төслийг өнөөдөр Ж.Батзандан, Л.Болд, Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Х.Нямбаатар гишүүн өргөн барилаа.
УИХ-ын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай тогтоолын төслийг ирэх долоо хоногийн мягмар гараг буюу энэ сарын 29-нд Төрийн байгуулалтын байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж, батлуулахаар төлөвлөсөн талаар өнөөдөр УИХ-ын дарга М.Энхболд мэдээлэл хийв.
Улсын Их Хурлын гишүүн З.Нарантуяа энэ сарын 21-ний өдрөөс Завхан аймагт ажиллаж байна.
УИХ-ын хоёр байнгын хороо өнөөдөр Төрийн ордонд хуралдаж, энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх хууль, тогтоолын төслүүдэд оруулах санал, дүгнэлтээ нэгтгэнэ.
НИТХ өнгөрсөн долоо хоногт хуралдаж нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар С.Мөнхчулууныг сонгосон. Энэхүү шийдвэрээ батламжлуулахаар Ерөнхий сайдад илгээгээд байсан юм.
УИХ дахь МАН-ын бүлэг хуралдлаа. Хуралдаанаар ЭМ-ийн сайд Д.Сарангэрэл цаг үеийн асуудлаар мэдээлэл хийв.
БНАЛАУ-ын Үндэсний Ассамблейн урилгаар УИХ-ын гишүүн, УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга, УИХ дахь Монгол-Лаосын парламентын бүлгийн дарга Ё.Баатарбилэг тэргүүтэй УИХ-ын гишүүн, УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд нарын төлөөлөгчид 2019 оны
УИХ дахь МАН-ын бүлэг хуралдлаа. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэл хийлээ. Тэрбээр "УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, хоёр асуудал дээр анхаарах шаардлагатай гэсэн шийдвэр гаргалаа.
Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаан энэ сарын 23-ны өдөр болно. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд, төлбөрт гаргуулсан боловч худалдан борлогдоогүй эд хөрөнгийг төлбөр авагч төлбөрт тооцон авахаас татгалзсан тохиолдолд гүйцэтгэх баримт бичгийг төлбөр авагчид буцааж, түүнийг дахин гүйцэтгү
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Баянзүрх дүүргимйн засаг дарга асан Б.Мөнхбаатарыг Барилга хот байгуулалтын дэд сайдаар томилсон байна.
Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шин Хайминийг хүлээн авч уулзлаа.
УИХ-ын гурван байнгын хороо өнөөдөр Төрийн ордонд хуралдаж, энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх хууль, тогтоолын төслүүдэд оруулах санал, дүгнэлтээ нэгтгэнэ.
Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдааныг энэ сарын 16-ны өдөр хийхээр товлов.
Салхит, Асгатын мөнгөний орд болон Цагаан эргийн ордыг төрийн мэдэлд авч “Эрдэнэс Монгол” ХХК-д шилжүүлэх болсонтой холбогдуулан Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар өчигдөр мэдээлэл хийв.