Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комиссын өчигдрийн /2020.03.11/ хуралдаанаас өгсөн чиглэлийн дагуу Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хорооноос иргэдийг зөвхөн доор нэр дурдсан албаны эх сурвалжуудаас өгсөн үнэн бодит мэдээллээр хангаж ажиллахыг телевиз, радио, веб сайтын үйлчилгээ э
Улсын онцгой комиссын 06 дугаар хуралдаанаас спирт, архины үйлдвэрүүдийг түүхий эдээ архи биш ариутгалын бодис хийхэд шилжүүлэн ашиглах уриалгыг гаргасан.
Шинэ коронавирусын халдварт өвчний эрсдлээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд урлаг спортын зүтгэлтнүүд, аж ахуй нэгжүүд болон иргэд сайн дурын үндсэн дээр Улсын Онцгой комиссын үйл ажиллагааг дэмжин бэлэн мөнгө, бараа материалын хандив өгч, дэмжлэг үзүүлсээр байна.
Засгийн газар ээлжит бусаар хуралдаж байна. Хуралдаанаар бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбоотойгоор эдийн засгийг эрчимжүүлэх талаар авах арга хэмжээг хэлэлцэж байгаа аж.
Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга Ө.Энхтүвшин НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра, ДЭМБ-ын Суурин төлөөлөгч Сергей Диордица нартай уулзлаа. Уулзалтын талаар Шадар сайд Ө.Энхтүвшин сэтгүүлчдэд мэдээлэл хийв.
"COVID-19"-ийн халдвараас урьдчилан сэргийлэх үүднээс нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс 108 сая төгрөг гарган ариутгал, халдваргүйжүүлэлтийг үнэ төлбөргүй хийж байна.
Төв аймгийн Эрдэнэ сумын чиглэлийн зам, Баян даваа орчимд яг одоо авто замын гадаргуу цас ихтэй, халтиргаа, гулгаа үүссэн байдалтай байна. Тиймээс жолооч, зорчигч нарыг анхаарал, болгоомжтой зорчихыг АТҮТ, ТЦА-наас анхааруулан мэдээлж байна.
УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн хуралдаанаар Консулын газар нээн ажиллуулах тухай асуудлыг зөвшилцөх талаар хэлэлцэв. Энэ талаар Улсын Их Хурлын гишүүн, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар танилцуулсан.
Амьтнаас хүнд дамжин халдварлах эрсдэлтэй, өндөр хоруу чанартай шувууны томуу өвчний дэгдэлт гарсан, шинэ коронавирусийн өвчлөл бүртгэгдсэн, хүний амь нас эрсэдсэн бүс нутгаас үржлийн өндөг, шувууны мах, хүнсний өндөг, тэжээл, хүнсний бүтээгдэхүүн импортлохыг гуравдугаар сарын 2-ны өдөр хүртэлх хуга
ШИНЭ намаас УДШ-д бүртгэлтэй 10 гаруй намтай хамтарч ажиллах гэрээнд гарын үсэг зурах юм. МАНАН бүлэглэлийн эсрэг 10 гаруй улс төрийн нам нэгдэж байна. ШИНЭ нам МАНАН бүлэглэлийн эсрэг шударга ёсны эвсэлд нэгдэн орж байна гэлээ.
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар, ОХУ-аас үнэ төлбөргүй шилжүүлж авсан орон сууцыг оршин суугчдад нь хувьчлахаар болов.
Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд суралцагчдад олгох тэтгэлгийг сард 200 мянган төгрөг байхаар тогтоов.
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар тэтгэврийн зээлгүй ахмадуудад 1 сая төгрөгийн үнэт цаас олгох журмыг хэлэлцэж байна.
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийг эцэслэн хэлэлцэж баталлаа.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ өнөөдрийн хуралдаанаар 16 хууль, тогтоолын төсөл хэлэлцэхээр төлөвлөсөн байна.
Дэлхийн хэмжээнд өнөөдрийн байдлаар коронавирусын 4593 тохиолдол бүртгэгдэж, сэжигтэй 6973 тохилдол илрээд байна. Нас барсан хүний тоо 106 хүрч, БНХАУ-аас гадна дөрвөн бүсийн 14 улсад 56 тохиолдол бүртгэгдсэн байна.
УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг ТББХ-ны хуралдаанаар хаалттай хэлэлцэж эхэллээ.
Хуульзүйн байнгын хороо хуралдлаа. Хуралдаанаар Олон Улсын эрүүгийн шүүхийн Ромын дүрмийн “Түрэмгийллийн гэмт хэргийн тухай болон дайны гэмт хэргийн тухай 8 дугаар зүйлийн нэмэлт, өөрчлөлт”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Норвегийн Хаант Улсад айлчилж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга тус улсын Гадаад хэргийн яам, Сангийн яам, Төв банк, Төрийн тэтгэврийн сан буюу Баялгийн сангийн удирдлагуудтай уулзаж, чөлөөт ярилцлага өрнүүллээ.
Норвегийн Хаант Улсад ажлын айлчлал хийж байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр “Олборлох үйлдвэрүүдийн ил тод байдлын санаачилга” байгууллагын тэргүүн, хатагтай Хелен Кларкийг хүлээн авч уулзав.
Норвегийн Хаант Улсад айлчилж байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, тус улсын Ерөнхий сайд хатагтай Эрна Солберг нар уулзсаныхаа дараа хоёр улсын хэвлэл, мэдээллийн төлөөлөгчдөд товч мэдээлэл өглөө.
УИХ дахь МАН-ын бүлгийн хуралд өндөрлөлөө. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн сэтгүүлчдийн асуултад хариулав.
УИХ-ын гишүүд Оюуны өмчийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна.
УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Улсын ерөнхий прокуророос Их хуралд хүргүүлсэн билээ. Энэ дагуу УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хороо хуралдах ёстой ч таван гишүүний нэг нь гадаадад томилолттой яваа тул тодорхойгүй хугацаагаар хойшлуулаад байгаа билээ.
УИХ-ын дарга Г.Занданшатар өнгөрсөн долоо хоногт Австралийн Канберра хотод болсон олон улсын Ази, Номхон далайн орнуудын парламентын 28 дугаар чуулганд оролцсон.