Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс 2020.03.02-06-ны өдрүүдэд нийт 560 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 351-н зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.
Хоёрдугаар сарын 27-29-нд Арабын Эмиратын Абу-Даби хотноо Олон улсын шатрын холбооны 90 дэх конгресс хуралдаж, шинэ цолтнуудыг баталжээ.
Олон улсын олимпийн хорооноос эмэгтэй тамирчдын тоо нэмэгдүүлэх зорилгоор ихээхэн чармайж, “Токио-2020” олимпод бүсгүйчүүдийн тоог 48,8 хувьд хүргэхээр төлөвлөжээ. Түүнчлэн олимпийн нээлтийн ёслолд тугчнаар улс бүрээс эмэгтэй, эрэгтэй хоёр тамирчинг оролцуулах шийдвэрийг өчигдөр гаргалаа.
Өмнөговь аймгийн Цагаан-Овоо сумын Замын шанд нэгдүгээр багийн нутаг “Өнчин зооны энгэр” гэх газар өнгөрөгч шөнө 00:05 цагийн орчимд машиныхаа дугуйг засахаар түр зогсож байсан жолоочийг машинтай нь мөргөж, амь насыг хөнөөсөн хэрэг гарчээ.
Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд ЕБС-ийн сурагчдын хичээлийг ирэх сарын нэгэн хүртэл зогсоогоод байгаа.
Цаг үеийн асуудлаар НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Г.Нэргүй, НМХГ-ын дэд дарга С.Даваасүрэн, НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар, НЭМГ-ын ахлах мэргэжилтэн Б.Баатарсүх, нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын ахлах мэргэжилтэн Г.Даваажаргал нар
Ардчилсан намын даргын ахлах зөвлөх З.Энхболдтой ярилцлаа.-“Эрдэнэс Таван толгой”-н хувьцааг хууль бусаар шилжүүлж, улмаар хувьчлахад бэлдэж байгаа гэдэг нь үнэн үү. Энэ асуудал анх хөндөгдөхөд та бас эсэргүүцэж байсан санагдаж байна.-2018 оны зургадугаар сарын 29-ний өдөр “Эрдэнэс Таван толгой”-г х
Авлигатай тэмцэх газраас ШШГЕГ-ын Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албаны дарга, хурандаа Х.Ариунболдыг саатуулсан тухай мэдээлэл тархаад байна.
“Таван Толгой Түлш” компанийн ахлах зөвлөх Монгол Улсын шилдэг зохион бүтээгч, доктор, профессор Г.Бадамхатантай ярилцлаа.
Эрүүл мэндийн яамны ээлжит хэвлэлийн хурлын үеэр Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал мэдээлэл өглөө.
1.Визтэй холбоотойгоор иргэдэд учирч байгаа хүндрэлийг багасгах зорилгоор аялал жуулчлал, транзит визээр түр ирээд буй манай иргэдийн визийн хугацааг сунгах асуудлаар Сөүл дэх ЭСЯ-наас БНСУ-ын ХЗЯ-ны Гадаадын иргэн харьяатын газар /Иммигрэйшн/-д тодорхой хүсэлтүүдийг тавьсан.
Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын дотуур байранд амьдрах нэг суралцагчийн хоногийн хоолны зардал 2315 төгрөг байсан.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи шөнөдөө баруун өмнөөс секундэд 4-9 метр, өдөртөө баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 20-22 градус, бусад хэсгээр 14-16 градус, өдөртөө 4-6 градус хүйтэн байна.
Баяр, амралтын өдрүүдэд цагдаагийн байгууллагад хүнийг алах 4, хүний эрүүл мэндэд хохирол учруулах 32, хүчиндэх 5, хулгайлах 53, дээрэмдэх 2, залилах 1, замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг 14 гэмт хэрэг бүртгэгдэж, золгүй байдлаар улсын хэмжээнд нийт 16 хүн нас баржээ.
Цагдаагийн ерөнхий газраас энэ оны хоёрдугаар сард бүртгэгдсэн гэмт хэрэг зөрчлийн статистик мэдээлэл болон цаг үеийн бусад асуудлаар мэдээлэл хийлээ.
Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан 08.00 цагт эхэлж, 13 асуудал хэлэлцэж байна.
УИХ-ын гишүүн Б.Батзориг нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаан 2019 оны 11 дүгээр сарын 18-нд Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хаалттай болж, шүүхээс тэдэнд холбогдох хэргийг прокурорт буцаах шийдвэр гаргаж байсан юм.
Хөвсгөл аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний төвийн Мөрөн ус судлалын өртөөнөөс зарим гол мөрний мөс задарч байгаа тул иргэдийг баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна.
10.00 цагт НЦУГ-т цагдаагийн байгууллагаас энэ оны хоёрдугаар сард бүртгэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн тоон мэдээллийг танилцуулна.
Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 61 тоот тогтоолоор “Улсын аварга малчин өрх, Улсын хошой аварга малчин өрх, Улсын аварга саальчныг тодрууллаа.
Жи тайм” компанийн ерөнхий захирал М.Маратыг 2017 оны гуравдугаар сард баривчлан Мөрдөн байцаах газрын хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтэст Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн. Тэгвэл үүнтэй холбоотой хэргийг шалгах ажиллагаа дуусч хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Нийслэлийн онцгой комиссын шийдвэр, нийслэлийн Засаг даргын захирамжаар өнөөдрөөс эхлэн 3 дугаар сарын 30-ныг хүртэл дэн буудал, амралтын газар, сувилал, цанын баазуудын үйл ажиллагааг зогсоож байна.
Өчигдөр өглөөний Москва-Улаанбаатар чиглэлийн СУ-330 дугаартай нислэгээр ирсэн 16 зорчигчийг мэргэжлийн хяналтын байгууллагаас түр тусгаарлан, 7 хүнийг ХӨСҮТ, 9 хүнийг Онцгой байдлын комисст хүлээлгэж өгөв.
Аргын тооллын гуравдугаар сарын 4, Буд гариг.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 24-26 градус, бусад хэсгээр 16-18 градус, өдөртөө 2-4 градус хүйтэн байна.
Эрүүл мэндийн яамнаас COVID-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай хийлээ.
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас Баянгол, Баянзүрх дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг 83 сүм, хийдэд өчигдөр мэдэгдэл хүргүүлжээ.
Коронавируст халдвар (COVID-19) гэж ямар өвчин бэ?
Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Адилбаяр, Б.Цолмон нарт холбогдох...
Монголбанкны статистик мэдээллээр 2020 оны нэгдүгээр сард банкууд 634 зээлдэгчид 44 тэрбум төгрөгийн ипотекийн зээл шинээр олгожээ. Үүнээс 42.6 хувь нь хөтөлбөрийн зээл байгаа бол 57.4 хувийг нь банкууд өөрийн эх үүсвэрээс олгосон байна.